Улсын Драмын Эрдмийн театраас санаачлан хэрэгжүүлж буй бэсрэг жүжгийн төслийн зургаа дахь жүжиг болох “Чөлөөт хос”-ын нээлт өнөөдөр 18:00 цагаас болох гэж байна. Насанд хүрэгчдэд зориулсан "Чөлөөт хос" хайрын жүжиг гурван өдөр буюу аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд тоглогдох юм.
Зохиолч ДариоФогийн бүтээлийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тавьжээ. Жүжгийн гол дүрүүдэд Э.Одгэрэл (нөхөр), Б.Эрдэнэбаяр (нууц амраг), Ж.Эхбаяр, Ц.Баясгалан (эхнэр) нар тоглож байна.
"Чөлөөт хос" жүжиг өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 2580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.