
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх ирэх долоо хоногоос өлсгөлөн зарлана гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан түүний өмгөөлөгч Ц.Баасандоржтой холбогдлоо.
Тэрбээр “Л.Гансүх зөвлөх өлсгөлөн зарлана гэх мэдээлэл худлаа. Одоохондоо надад тийм зүйл яриагүй байна. Сайтуудаар яваад байгаа мэдээлэл хэн нэгний явуулга л байх. Гэхдээ би тэр хүний зөвхөн нэг өмгөөлөгч нь. Бусад өмгөөлөгчдөдөө ийм зүйл ярьсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь өлсгөлөн зарлана гэдэг улстөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаагийн нэг илрэл. Тиймээс зарлахгүй гэж үгүйсгэхгүй. Зарлана гэж нотлохгүй. Би одоохондоо энэ талаар мэдээгүй болохоор уг мэдээллийг няцааж байна” гэлээ.
Ц.Баасандорж: Л.Гансүх өлсгөлөн зарлах шийдвэр гаргаагүй | ||
Үзсэн: 1487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.