Шууд Chart

Шүүх шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2014-10-10 13:20:09

Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа ОХУ-ын ХЗЯ-ны дэргэдэх Холбооны шүүхийн шинжилгээний төвийн захирал С.А.Смирнова тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр улсын шүүхийн шинжилгээний байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов. Мөн энэ үеэр хоёр байгууллагын хооронд харилцан туршлага солилцох нь ихээхэн ач холбогдолтой байгааг цохон тэмдэглээд цаашид албан хаагчдыг сургах, дадлагажуулах, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа талууд харилцан илэрхийллээ. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шүүх шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ  
Үзсэн: 2018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-10-10 13:54
ajliin amjilt hvsii

Бидэнтэй нэгдээрэй