Өсвөрийн үндэсний бөхийн 2014 оны улсын аварга шалгаруулах шигшээ барилдаан (УАШБ)10 дугаар сарын дөрөвнөөс тавны хооронд Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод амжилттай болж өндөрлөлөө.
Барилдаан 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд нас бүрт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тус бүр нэг бөх оролцов.
16 насны ангилалд 28 бөх өрсөлдсөнөөс Чингэлтэй дүүргийн бөх Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Б.Лхагвадорж 27 даваагаар түрүүлж, Хан-Уул дүүргийн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Д.Ариунбаатар 24 даваагаар хоёрдугаар байр, Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Ч.Алтангэрэл 23 даваагаар гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Өсвөрийн үндэсний бөхийн аварга шалгарлаа | ||
Үзсэн: 1787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.