![](/uploads/201410/news/thumb/66fee3e7a9834fd7f9eb8677c782d2f2_x3.jpg)
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын иргэн 44 настай, эрэгтэй Д өнгөрсөн сарын 21-нд зургаан тарвага агнаж, махыг нь идсэн байна. Гэтэл түүнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ үргэлжлүүлэн хийж байгаа тул тус аймагт хөл хорио тогтоосон гэх мэдээлэл байгаа юм.
Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад, "Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа болохоор тарваган тахал гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн тул хэсэгчилсэн хөл хорио тогтоосон" гэлээ.
Тус төвөөс мэдээлж буйгаар тарваган тахлын сорьцонд нийт 45 иргэнийг хамруулсан бөгөөд хариуг гартал тухайн бүс нутагт хэсэгчилсэн хориог тогтоон, холбогдох албаныхан хяналт тавин ажиллах юм байна.
Завхан аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ | ||
Үзсэн: 2094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.