
Хонгконгийн эрх баригчид болон ардчиллын төлөө жагсагч оюутнуудын хооронд өнөөдөр хийхээр төлөвлөсөн яриа, хэлцэл цуцлагдсанд дургүйцсэн оюутан, жагсагчид Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн байрны гадна цуглаж эхэлсэн байна. Ийнхүү Хонгконгод олон хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал нь яриа, хэлцэл цуцлагдсанаар дахин өрнөх бололтой байна. Хонгконгчуудын зүгээс удирдлагаа бие даан сонгохыг хүсч, Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй юм. Харин Хятадын эрх баригчид ирэх 2017 оны Хонгконгийн удирдлагыг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзол тавьсан нь эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн билээ.
Хонгконгийн оюутнууд дахин жагсахаар цуглаж байна | ||
Үзсэн: 1184 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.