Шууд Chart

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

2026-06-19 08:51:28

Өнөөдөр (2026.06.19) Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд

-Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа анхааруулга, сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнүүдийг цаг алдалгүй хүлээн авч, заавар зөвлөмжийг биелүүлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа аюулгүй байддлаа хангах

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

Баталгаат зам, гүүрээр зорчих, үер, усны аюулаас болгоомжлох

-Хүйтэн үед бариу биш дулаан, хөнгөн хувцсыг давхарлан өмсөх, борооны цув, шүхрээ авч явах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй