Шууд Chart

Бантсан ерөнхийлөгчийн зарлигаар гэнэт суллагдсан гэдгэр баатар

2013-08-02 08:46:43

Ардчилсан намынхан улс төрийн зорилтот бай нь эргээд өөрсөд рүү нь  урвуугаар чиглэж эхлэнгүүт, сандарсандаа Н.Энхбаярыг суллав уу гэсэн хардлага нийгэмд төрж эхэллээ.

Өнгөрсөн хугацаанд  Н.Энхбаярыг  АН-ынхны зүгээс “Авилгалын загалмайлсан эцэг” хэмээн цоллож, авилгалын торыг задлах “нинжа ажиллагаа”-ныхаа эхний эгнээнд тавин довтолж байсан бол МАХН болон зарим иргэд  “Улс төрийн хохирогч”  гэх өнцгөөс харж байсан нь нууц биш ээ.

Гэтэл долоодугаар сарын 30 буюу дөнгөж гуравхан хоногийн өмнө АН-ын нөлөө бүхий зүтгэлтэн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эл хэргийн талаар “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор ялласан нь үнэн. Шударга бусаар шүүж, хамааралгүй хэрэг хүртэл тулгаж гүтгэсэн. Одоо энэ үйлдлээ зогсоох хэрэгтэй” хэмээн хатуухан байр сууриа илэрхийлсэн юм. 

Ийнхүү АН-ынхан эхнээсээ Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор ялласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх таамаглал түгээд  удаагүй байтал ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн зарлиг гарсан нь басхүү учиртай биз ээ.

Тус уучлал үзүүлэх тухай зарлигт дурдснаар “...Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” хэмээжээ. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэг буюу “Уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтанг ял эдлэхээс хэсэгчлэн болон бүрэн чөлөөлж болно”  гэсэн үндэслэлийг гол болгон  тус зарлигийг  төлөвлөсөн аж.

Өнгөрсөн оны наймдугаар сард  давж заалдах шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсч, улмаар арванхоёрдугаар сард Улсын Дээд шүүхээс хорих ялыг 2,6 жил болгон хөнгөлөгдсөн Н.Энхбаярын хэргийг бүр эртнээс буюу ерөнхийлөгч тангарагаа өргөснийхөө дараа өршөөл үзүүлнэ хэмээсэн шуум явсаар байсан. 

Учир нь  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгааныхаа өмнөхөн өгсөн нэгэн ярилцлагадаа "Хэрэв Н.Энхбаяр өршөөл хүсвэл би уучлал үзүүлж болно" гэсэн байр суурийг илэрхийлснээр  гэнэт МАХН-ын зан хувирч,   Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцож магадгүй гэгдэж байсан МАН-ынхнаас нүүрээ буруулсан юм.

Ийнхүү экс ерөнхийлөгчийн нэрт асран хамгаалагч “Өндөр ээж” гэгддэг Н.Удвал  МАХН-аас нэр дэвшснээр ардчилсан ерөнхийлөгчтэй хүч хавсарч, аваргыг өвдөг шороодуулах далд төлөвлөгөө явагдаад байна гэсэн хардлагыг эрхгүй төрүүлсээр байсан билээ.

Цагтаа монгол бөхийн ногоон дэвжээн дээр уран мэхний гайхамшигийг уралдуулж явсан Д. Бат-Эрдэнэ улс төрийн талбарт эсрэг намынхаа хоёрын үгсэн нийлсэн гэх ганган тангараанд нам ойчсноор “Одоо л Н.Энхбаяр суллагдана даа” хэмээх таамаглал бүр дэврэхэд хүрсэн.

Гэтэл хэрэг буруугаараа эргэж наадмын дараахан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн мэдүүлгээр АТГ-ынхан Н.Энхбаярын гэрт  нэгжлэг хийн, хөрөнгийг нь битүүмжлэн, О.Цолмонгоос мэдүүлэг авч эхлэснээр олон хүний чих тавин хүлээж байсан горьдлого талаар болсон юм.

Ийнхүү “Мэх мэхэндээ” гэгчийн үлгэрээр эцэс сүүлдээ АН-ынхныг хүртэл барьц алдуулах шахсан гүргэр Н.Энхбаяр суллагдаж чадлаа. Тэрээр өчигдөр ШШГЕГ-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэх тухай зарлигийг танилцуулахаар очиход “Уучлал үзүүлэх хэрэг хийгээгүй” гэдгээ дахин нотлон хэлсэн бөгөөд  хуурай өлсгөлөн зарлаж, хийсэн гэх хэргээ үгүйсгэсээр байсан түүний байр суурь огтхон ч өөрчлөгдөөгүй бололтой. Бантсан ерөнхийлөгчийн бажиг зарлигаар  гэнэт суллагдсан гэдгэр баатар цаашид  чухам ямархан шуугианыг дагуулахыг хэлэхэд хэцүү юм.

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бантсан ерөнхийлөгчийн зарлигаар гэнэт суллагдсан гэдгэр баатар   
Үзсэн: 2962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-08-03 16:51
yostoi awch ogch dee
49.0.168.xxx [49.0.168.xxx] 2013-08-02 18:36
zo zo.
202.55.180.xxx [202.55.180.xxx] 2013-08-02 13:02
Namiinh ni neriig yadaj zuv bicheech bur holion bantan bolgochih yumaa
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-02 10:07
tend yu bolj bgaag medehgui bolohoor uur uuriinhuuruu buruu zurvv dugnelt hiih ni argagui yumdaa ymartai ch baterdeniin sanaliig huvaaltsah zorilgoor udvaliig devshuulj hariud ni enhbayriig sullana gesen ni oilgomjtoi bsan uchraas l humuusiig tuurugduuleh gej sullahiinhaa umnu shoudaj bhgui yu ene setguulch henii zahialgaar iim yum bichseniig ni medehgui uneniig guivuulj bichsen bn esvel hend ch oilgomjtoi yumiig oilgoh chadvargui yumuu
202.70.33.xxx [202.70.33.xxx] 2013-08-02 09:54
yu gj amar taiwan gertee suuh yum beeeeee, Elbegeee chini harin ard tumneeree toglood bgaa busuuu
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-08-02 09:11
Vhsenii chini vzvvleed uguh yakltan avilgachin chini ard tvmneer jil garan togloloo odoo gertee amar taivan suuval barav gej vheh gej baij
202.70.33.xxx [202.70.33.xxx] 2013-08-02 09:06
odoo Enhbayar uzuuleed ogoh heregtei
202.70.33.xxx [202.70.33.xxx] 2013-08-02 09:03
Elbegee ooroo No-toi l bn daaaaaaa

Бидэнтэй нэгдээрэй