Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.
2026 оны 06-р сарын 21-ний 20 цагаас 06-р сарын 22-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 13-18 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
2026 оны 06-р сарын 23-наас 2026 оны 06-р сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд баруун, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 23-нд нутгийн зүүн хагаст седундэд 12-14 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан , өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан | ||
| Үзсэн: 86 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.