2026 оны Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ талаар Боловсролын Яам болон Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.
БҮТ-ийн захирал Э.Цэрэнцоодол "2026 оны ЭШ-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлээд байна. 45 хувь нь эрэгтэй, 55 хувь нь эмэгтэй шалгуулагч байгаа. Хамгийн олон шалгуулагч бүртгүүлсэн нь математик. Энэ хичээлийн шалгалтыг өгөхөөр 35,271 хүн бүртгүүлээд байгаа бол түүх, монгол хэл, газар зүйн шалгалтад хамгийн цөөн шалгуулагч бүртгүүлсэн.
Шалгуулагчид шалгалтын төвд ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ заавал авч ирэх ёстой. Энэ жил гэрээний хуудасгүй болсон. 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана.
Тусгай хэрэгцээт шалгуулагч нарт тусгайлан шинэ шалгалтын төв гаргаж, хэрэгцээтэй зүйлсээр нь хангана.
Технологийн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. Энэ жилийн хувьд утасны сүлжээг унагаана. Гар утсаа хураалгахгүйгээр зориулалтын уутанд хийх боломжтой”гэв.

| Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана | ||
| Үзсэн: 83 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.