2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө /Дулаанхаан сум/, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Шарын гол зүүн хажуугийн Хэрлэн /Багануур дүүрэг, Мөнгөнморьт сум/, Онон, Балж, Хангай нурууны араас усжих Орхон /Сүхбаатар сум /, Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-55 см нэмэгдэж, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Хүдэр, Ерөө / Дулаанхаан сум/ гол үерийн аюултай түвшинг 5-35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 25-ны өдөр Улаанбаатар хот орчимд Туул голын усны түвшин 30 см, Багануур дүүрэг орчимд Хэрлэн голын усны түвшин 10 см, Ялалт баг орчимд Халх голын усны түвшин 8 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.

| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.