Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан хэрэг гараад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа.
Хэргийн мөрдөн байцаалт холбогдох шатны байгууллагуудаар хийгдэн, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор хүргүүлсний дагуу шалгаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлэн өгсөн.
Тус газрын шүүхээс хурлын товыг энэ сарын 1-ний өдөр зарласан хэдий ч шүүх бүрэлдэхүүн гүйцээгүй гэх шалтгаанаар хойшилж, өнөөдөр дахин шүүх хурлын тов гаргаад байсан юм.
Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаан дахин хойшилж, энэ сарын 16-ны өдөр товлогдсон байна. Тодруулбал, Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлсэн хэдий ч шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүй учир дахин хойшлуулж, шүүгчийн зүгээс дараагийн хурлыг хойшлуулахгүй болохыг анхааруулж, энэ хугацаанд тэднийг хилээр гадагш нэвтрэхгүй байхыг сануулсан байна.
Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын шүүх хурал дахин хойшиллоо | ||
Үзсэн: 4224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.