
Манай улсын Морьт харваачдад БНСУ-д зохион байгуулагдаж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох виз олгохгүй гэж мэдэгджээ. Манай харваачдын хувьд сүүлийн хоёр жил ийнхүү виз гарахгүй гэх шалтгаанаар Дэлхийн Морьт харвааны аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй аж.
Энэ талаар Монголын киноны орлон тоглогчдын “Тэнгэрийн чоно” холбооны тэргүүн Б.Болд “БНСУ-д зохиогдож байгаа Морьт харваачдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид хоёр жил дараалан мэдүүлэг материалаа өгөөд оролцож чадсангүй. Ямар нэгэн шалтгаанаар виз олгохгүй юм. Морьт харваачид зэвтэй сумаар харвадаг болохоор түүнийг авч гарна гэдэг хилийн шалгалт дээр нэлээдгүй асуудал болдог. Энэ жилийн хувьд саяхан зохиогдсон Азийн наадамтай холбогдуулан биднийг оролцуулсангүй юу гэж хардаж байгаа. Бидэнд ирсэн хариу бол тэмцээний мэдүүлэг хэтэрхий оройтож ирсэн гэж байгаа юм. Гэтэл бид аль эрт мэдүүлгээ явуулчихаад визээ хүлээж байсан. Виз гарах хугацаа хойшлох бүрт “За гарах байлгүй дээ. Долоо, гурав, нэг хоног ч хамаагүй бэлтгэлээ хийх нь бүр бэлтгэлгүй ч орсон чадна” гэж хүлээсээр эцэстээ ийм хариулт сонслоо. Ер нь Солонгосчууд биднээс жаахан эмээгээд байгаа нь харагдаж байна. Тэд Морьт харвааг өөрсдийн нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг. Өөрсдийгөө бараг л морьт харваачдын өлгий нутаг гэж том сууж байхад нь манай тамирчид очоод хамаг түрүүг нь хүртчих вий гэж тэд айгаад байгаа нь илт. Сүүлийн хоёр жилээс өмнө Монголын Морьт харваачид дэлхийн аваргын алдрыг хүртдэг байсан. Гэтэл хоёр жилийн өмнөөс БНСУ-д зохиогддог болсноос хойш биднийг энэ тэмцээнд оролцуулахаа больж байна. Энэ нэг зүйлийг хэлээд байгаа юм шүү дээ” гэлээ.
Бид энэ талаарх ярилцлагыг тун удахгүй хүргэх болно.
Монголын морьт харваачдад Солонгосын виз олгохгүй гэжээ | ||
Үзсэн: 2490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.