Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн баруун өмнөд хэсгээр халуун үргэлжилж, нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны долоодугаар сарын 05-ны 20 цагаас
2026 оны долоодугаар сарын 06-ний 20 цаг хүртэл:
Хур тунадас: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор 35-40 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон голын сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, хотын зүүн хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2026 оны долоодугаар сарын 07-ноос
2026 оны долоодугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
07-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-09-нд нутгийн зарим газраар, 10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 35-40 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 27 хэм дулаан | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.