Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-10-13 10:14:35

Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Да.Ганболд: Оюу толгой төслийг аль ч хэлбэрээр санхүүжүүлсэн үндсэн үүрэг, хариуцлагыг нь “Туркойз хиллс” хүлээнэ”, “Намрын ажил нь ид ундарсан “Улаанбаатар гурил” үйлдвэрийн нэг өдөр”, “Худлаа ярьсан чинь баригдаад”, “МУСТА Д.Намсрайноров: “Хонгор чамдаа” намайг олонд таниулсан сайхан дуу” гэх мэт сонирхолтой материалуудыг унших боломжтой.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Тавантолгойд өрсөлдөгчид ба Монголын эрх ашиг”, “Р.Эрдэнэбүрэн: Монголд өвөл барилга угсарна гэдэг бол хувьсгал гэсэн үг”, “Ч.Болдбаатарыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад дэвшүүлэв”, “Тэд буцаж ирэхэд бидэнд учрах аюул нэмэгдэнэ” гэх мэт нийтлэл материалыг өнөөдрийн дугаартаа нийтлэжээ.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас уншигч та “Хилийн боомтын шинэчлэл есөн тэрбум төгрөг хэмнэж байна”, “Орос, Хятад улс өнөөдөр байгалийн хийн гэрээг үзэглэнэ”, “Хуучин бүрэлдэхүүний шинэ танхимд өгсөн даалгавар”, “Дуучин Б.Сарантуяа студи нээнэ”, “Говийн зэрэглээнд мөнхөрсөн Я.Оюунцэцэг” гэх материалуудыг уншиж болно.
 
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Төрийн дархлааг сульдаагч С.Од-Эрдэнэ гэж хэн бэ”, “Г.Сүрэнханд: Эбола вирусээр өвчилсөн байж болзошгүй дөрвөн хүнийг хяналтад байлгасан”, “П.Шинжээравдан: Хууль бусаар олборлосноос газар нутаг сүйдэж байна”, “Д.Наранцэцэг: 16 сурагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас та “О.Чулуунбилэг: Фракциудад Засгийг шууд хувааснаар таван ЗГ ажиллаж байх жишээтэй”, “Г.Батхүү дэд бүтцийн яамыг удирдах гэж улайрчээ”, “Оросын сонгодог урлагийн гайхамшиг”, “Үгүйлэн сануулах төлөвлөгөө боловсруулъя” мэдээг унших боломжтой ажээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Н.Энхбаяр: Миний ирсэнд улс төрийн зорилго байхгүй”, “Г.Бямбасүрэн: Нэгнийхээ зовлонгоор жаргадаг нь бид байж болохгүй”, “Д.Тайвансайхан: Егүзэр хутагтын хойт дүрийг залсан нь төр батжихын илэрхийлэл”, “Хотын соёлыг Анкарагийн гудамжнаас мэдрэв”, “Ардын жүжигчин Ц.Батчулуунд тусалцгаая” зэрэг ярилцлага, мэдээллүүдийг унших боломжтой юм. 
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй