Дөрвөн уулын хишиг барилдааны нэг "Баянзүрх хайрханы хишиг" барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж өндөрлөлөө. МҮБХ "Бридж" групптэй хамтран зохион байгуулдаг тус барилдаан найм дахь удаагаа зохион байгуулагдсан нь энэ юм.
Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Ж.Оргил, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Чулуут сумын харьяат "Бөхбилэгт" дэвжээ, "Дельта" констракшны бөх улсын начин Б.Амарзаяа найм даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Засагт ханы "Завхан" дэвжээ, Хөтлийн цемент шохой ХХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ.
Улсын начин Б.Амарзаяа түрүүллээ | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.