Шууд Chart

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

2014-10-13 10:25:48

Өчигдөр шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын "Шинэ булаг" багийн нутагт хээрийн том хэмжээний түймэр гарсан бөгөөд үүнийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид бүрэн унтраажээ. “Шинэ булаг” багийн даргын өчигдөр шөнийн мэдээгээр түймэрт өртөх магадлалтай бүсэд нийт 130 гаруй айл өрх амьдардаг бөгөөд одоогийн байдлаар хоёр айлын хадлангийн талбай түймэрт автаж бусад айл өрхүүд аюултай байдалд ороод байгаа аж. Гэр бүл, амь насаа аврах гэсэн нутгийн иргэд дээл хувцас, байгаа бүхнээрээ түймрийг цохиж унтрааж байсан гэнэ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын байцаагч н.Батгэрэл “Сүхбаатар сумын нутагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтрааж дуусаад, цурмыг сумын Онцгой байдлын хэлтэст хүлээлгэж өгсөн байгаа. Гарз хохирлын хувьд одоохондоо тогтоогдоогүй байна. Ер нь орон нутгаар зорчиж буй иргэдэд анхааруулахад татсан тамхиныхаа цогийг унтраалгүй хаяхгүй байх, хуурайшилттай энэ үед ил гал түлэхгүй байхыг онцгойлон анхааруулъя” гэлээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй