Индонезийн Өмнөд Сулавес арлаас хүний бүтээсэн хамгийн эртний зургийг олжээ.
Ойролцоогоор 39900 жилийн өмнөх гарын дүрс бүхий эдгээр зургийг хүн гараа будганд дүрээд бүтээсэн болов уу хэмээн таамаглаж байна.
Урьд нь олдож байсан зураг нь хийсвэр сэтгэлгээ маягийн дүрс байсан бол сүүлд олдсонд нь дүрсийг илүү бодитойгоор тусгасан байжээ.
Энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх тэсрэлт хэмээн түүхчид хэллээ. Судалгаанд оролцогч Максим Обер “Уран зураг 40 мянган жилийн өмнө Европоос үүссэнийг үгүйсгэж байна. Сулавесаас олдсон зургууд нь урьд өмнө Франц, Испаниас олдсонтой адил түвшинд зурагдсан байна" гэжээ.
Хүний бүтээсэн хамгийн эртний зургийг олжээ | ||
Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.