Шууд Chart

ГХЯ: Японы ардын дипломатын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав-

2026-07-09 12:03:45

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Японы Ардын дипломатын нийгэмлэгийн Япон, Монголын соёл, эдийн засгийн хорооны дарга Я.Фүкүда тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 08-ний өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин Монгол Улс, Япон Улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, ард иргэд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд Японы Ардын дипломатын нийгэмлэгийн зүгээс идэвх зүтгэл, санаачилга гарган ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. 

Япон, Монголын соёл, эдийн засгийн хорооны дарга Я.Фүкүда хоёр улсын ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлж, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбар, тэр дундаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн аж ахуйн нэгжүүдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа гэв.

Японы Ардын дипломатын нийгэмлэг нь дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Япон Улс гадаадын улсууд, түүний дотор Азийн улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, хувийн хэвшил, иргэд хоорондын холбоог бэхжүүлэн хөгжүүлэх зорилгоор 1983 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага юм.
Японы Ардын дипломатын нийгэмлэг нь 1988 оноос Монгол Улстай харилцаатай ажиллаж, Японоос Монгол руу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, семинар зохион байгуулж, эдгээр арга хэмжээнд 500 гаруй компанийн төлөөллийг хамруулаад байгаа юм. 


ГХЯ: Японы ардын дипломатын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав-  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй