2026 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Хангай нурууны өврийн Байдраг, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул, Сэлбэ, Хараа, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан байна. Маргааш буюу 7 дугаар сарын 10-ний өдөр Туул гол Улаанбаатар хот болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх магадлал өндөр тул гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.
2026-07-09
| Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.