Шууд Chart

БОУАӨ-ийн сайд “Ногоон загалмай” нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2026-07-09 12:51:58

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Олон Улсын “Ногоон загалмай” нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойн салбарт шинэ технологи нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Сайд Ц.Сандаг-Очир байгаль хамгаалах ажил нь зөвхөн төрийн үүрэг биш, төр, хувийн хэвшил, иргэн бүрийн оролцоотой хэрэгжих ёстойг онцоллоо. Тэрбээр талууд байгаль хамгаалах чиглэлээр нэг зорилготой ажиллаж байгаа учраас сайн туршлага судлах, ухаалаг, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр албан ёсоор хамтран ажиллах боломжтой гэв.

“Ногоон загалмай” нийгэмлэг нь олон улсад байгаль орчны чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд Монгол Улсын ШУТИС-ийн Ойн сургалт, судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Төлөөллийн зүгээс ойн салбарт ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатайг дурдаж, эхний ээлжид энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлжээ.


БОУАӨ-ийн сайд “Ногоон загалмай” нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй