Шууд Chart

Залуус санаандгүй...

2014-10-13 11:42:52

Бидэнд янз бүрийн л хэрэг гарлаа гэсэн дуудлага ирдэг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн насны ангиллыг аваад үзэхээр 18-24 насныхан тэргүүлж байгаа тоо мэдээ байна. 25-29 насныхан удаалсан байх юм. Энэнь залуучууд гэмт хэрэг их үйлдэж байна гэсэн үг. Хайран залуу насаа ... гээд бодох юм их л байна. 

Сурвалжлага авах гээд цөөн хором ярилцахаар "САНААНДГҮЙ" л гэх юм. Санаандгүй гэдэг үг хэлээд л зогсчихно. Ер нь үүнээс илүү үг хэлэхгүйдээ. Санаандгүй гэмт хэрэг үйлдсээр л байхуу. Санаандгүй гэж ер нь юу гэсэн үг вэ? Санаандгүй гэдэгтэй та санал нийлэхүү? 

Номыг нь үгүй ч гэсэн номхоныг нь гэж үг байдаг. Энэ оны эхний 9-н сарын байдлаар 15 хүртэлх насны хүүхдүүд 264, 16-17 насны хүүхдүүд 617 бүртгэгдсэн байна. Сурагчийн ширээнээс холдоогүй гэмт хэрэг үйлдэж байгаа хүүхдүүд цаашид "Санаандгүй" үйлдэл хийхгүй байх баталгаа байна уу? 

Энд залуус өөрсдөө буруутай гэж үздэг хэсэг хүмүүс байхад, нөгөө нэг хэсэг нь эцэг эхчүүд, зарим хэсэг нь нийгмийн асуудал гэж хэлдэг. Ингэж маргасаар байтал ЗАЛУУС САНААНДГҮЙ...


Залуус санаандгүй...  
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй