Шууд Chart

“Эрдэнэт үйлдвэр” ХХК өөрийн шүтээн болсон морин хуураа ёс төртэй дээдлэн заллаа

2010-01-14 23:29:27

ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдэж, “Морин хуурыг дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн 2002 оны зарлигийг үндэслэн ийнхүү Хан хуурыг урлагийн бүтээлийн хэмжээнд хийлгэн залж байгаа юм байна.
Хуурын толгойг халуун орны хатуу модоор сийлбэрлэн, царыг нь ширээр хийж, 1.2 кг цалин цагаан мөнгө болон  алт, шүр эрдэнээр чимэглэсэн уг хуурын аялгуут сайхан хөг дан нь тэгширчээ. Хан хуурыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар Монгол түмний их баяр Цагаан сарын шинийн нэгний өглөө хөгийг тэгшлэн “Энх мэндийн баяр” уртын дууг эгшиглүүлнэ. Мөн “Эрдэнэт мандал” овоог тахих ёслолын үеэр хүндэтгэн залж “Жаргалтайн дэлгэр” хэмээх дууг цэнгүүлэхээр журмалсан байна.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

“Эрдэнэт үйлдвэр” ХХК өөрийн шүтээн болсон морин хуураа ёс төртэй дээдлэн заллаа  
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй