Шууд Chart

Спортын тухай хуулийн үзэл баримтлалыг баталжээ

2014-10-13 11:54:02

2003 онд анх баталсан “Биеийн тамир, спортын тухай” хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх орчин, шигшээ багийн асуудлаар 2007 онд, магадлан итгэмжлэл, дотоодын болон олон улсын тэмцээний мөнгөн шагналын асуудлаар 2009 онд, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдсон нэмэлтийг 2012 онд тус тус тусгажээ.

Энэ хууль хэрэгжсэний үр дүнд спортын салбарт төрийн дэмжлэг нэмэгдэж, 44 жил хүлээсэн Олимпийн аваргатай болж, спортоор хичээллэх иргэдийн тоо сэргэсэн юм.

Одоогийн амжилтаа хадгалахын зэрэгцээ бүх нийтийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн зарим өөрчлөлтийг хуульд тусгах шаардлагатай гэж Засгийн газар үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа. Төрийн тодорхой чиг үүргийг салбарын төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах замаар нийтийн спортыг хөгжүүлэх, спортын салбарынхны цалин, нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.

НҮБ-ын Бие бялдрын боловсрол, Олон улсын Олимпийн хорооны баримталж буй “Нийтийн спорт” зарчимд нийцүүлсэн шинэчилсэн хуулийг “Спортын тухай” хууль гэж нэрлэхээр санал нэгджээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Спортын тухай хуулийн үзэл баримтлалыг баталжээ  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй