Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурлаар “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг таван жилээр сунгах шийдвэрийг гаргажээ.
Мөн энэ үеэр “Энерго сервис монтаж” ХХК-д Дундговь аймгийн Сайнцагаан суманд Эрчим хүчний барилга байгууламж /35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц/ барих ,“Мандал Голомт”ХХК-д Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Эрчим хүчний барилга байгууламж /35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц/ барих тусгай зөвшөөрлүүдийг тус тус гурванжилийн хугацаатай олгохоор болсон байна.
Ингэснээр дээрх дулааны станцууд ашиглалтанд орж, Мандалговь болон Алтай хотуудын дулаан хангамж найдвартай болж оршин суугчдын ая тухтай байдал дээшлэх юм.
Түүнчлэн уг урлын үеэр “Клин Энержи Ази” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах 50МВт-ын салхин цахилгаан станцын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай байгуулах Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах загвар гэрээг баталжээ.
Мандалговийн дулаан, цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэнэ | ||
Үзсэн: 3038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.