Шууд Chart

Украйны Хямрал: Путин цэргүүддээ ухрах тушаал өгөв

2014-10-13 13:21:30

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украйны хилийн ойролцоо байрлаж байсан олон мянган цэргийг бааз руу буцаахыг тушаасан гэж Оросын "Интерфакс", "Риа Новости" агентлагууд уламжиллаа. Путины төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Ростовд сургуулилт хийж байсан 17.600 цэргийг эргүүлэн татах юм байна. Үүнээс өмнө Оросын тал цэргээ эргүүлэн татахаа зарлаж байсан ч энэ нь ажил хэрэг болоогүй гэж НАТО болон АНУ мэдэгджээ. Украйны зүүн хэсэгт салан тусгаарлагчдыг зэвсэглэж, тэдэнд туслуулахаар цэрэг илгээж байна хэмээн барууныхан ОХУ-ыг буруутгаж байгаа ч Путин үүнийг эрс няцааж байгаа юм.
 
Украйны Засгийн газрын цэргүүд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Донецк, Луганск дахь Оросын талыг баримтлагч босогчидтой тулалдсаар байгаа ба энэхүү зөрчил мөргөлдөөний уршгаар 3.500 гаруй хүн амь үрэгджээ. Талууд есдүгээр сарын таванд харилцан гал зогсоохоор тохиролцсон ч Донецкт дайн тулаан зогсоогүй гэж BBC мэдээллээ.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Украйны Хямрал: Путин цэргүүддээ ухрах тушаал өгөв  
Үзсэн: 4159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй