Apple-ийн дизайн хариуцсан захирал Жонатан Айв технологийн салбарын хамгийн үнэ цэнэтэй компанийн бүтээгдэхүүнийг хуулбарладаг компаниудыг шүүмжиллээ. Vanity Fair-ийн зохион байгуулсан арга хэмжээн дээр тэрээр хэлсэн үгэндээ "Би үүнийг зулгуйдалт гэж харахгүй байна. Харин хулгай гэж үзэж байна" хэмээн онцолжээ. Жонатан Айв Хятадын технологийн салбарын томоохон компани болох Xiaomi-ийн талаарх үзэгчийн асуултанд хариулах үеэрээ ийн ярьсан ч ерөнхийдөө Apple-ийн өрсөлдөөний талаар хөндсөн байна. Үүнээс өмнө Xiaomi компанийг бусдын бүтээгдэхүүнийг хуулбарлаж байна хэмээн буруутгасан ч тус компани "энэ нь сенсаци тарих зорилготой мэдээлэл байна" хэмээн няцааж байсан юм.
Xiaomi-ийн Mi 4 ухаалаг гар утсыг iPhone 4-тэй адилтгаж байжээ (Зурагны тайлбар)
Google-ээс Xiaomi-д очсон Хюго Барра "Манай компани гарцаагүй шинийг санаачлагч компани" гэж мэдэгдсэн. Гэхдээ Xiaomi-ийн бүтээгдэхүүнүүд Apple-ийн iPhone болон iPad-тай загвар дизайны хувьд ижил төстэй гэж үздэг шинжээчид тус компанийг удаа дараа шүүмжилж байжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Apple-ийн Жонатан Айв хуулбарлагчдыг буруутгав | ||
Үзсэн: 2577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.