Исламын Улс гэж өөрсдийгөө тунхагласан зэвсэгт бүлэглэлийнхэн Иракийн нийслэлээс 8 милийн зайд тулж ирээд байгаа энэ үед Иракийн зарим албан тушаалтнууд АНУ-аас дахин цэргээ оруулахыг хүслээ. Босогчид Багдад хотын захад орших Абу Грайб суурин хүртэл давшаад байгаа тухай мэдээлэл гараад байгаа бөгөөд Анбар мужийн түр зөвлөлийн ерөнхийлөгч Саба ал-Кархоутын хэлснээр зэвсэгт бүлэглэлийн 10,000 дайчин нийслэл Багдад руу дайрахаар зэхсэн байна. BBC-ийн мэдээлснээр автомашинд бөмбөг дэлбэлсний уршгаар тус мужийн цагдаагийн газрын дарга амь үрэгджээ.
Харин Telegraph сайтын мэдээлснээр Багдадаас баруун зүгт оршдог Анбар мужийн газар нутгийн томоохон хэсгийг жихадистууд хяналтандаа оруулаад байна. Тус мужийн хоёр гол хот болох Фаллужа болон Рамади нь нэгэн цагт “Америкчуудын оршуулгын газар” нэрээрээ танигдсан юм. Ямартай ч байлдааны ажиллагаанд оролцуулах зорилгоор Ирак руу дахин цэрэг илгээх санаачлагыг Пентагон нааштайгаар хүлээж авахгүй гэж ажиглагчид үзэж байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Ирак АНУ-аас дахин цэргээ оруулахыг хүсчээ | ||
Үзсэн: 2193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.