Шууд Chart

Элчин сайд Шэнь Миньжюаньд “Алтан гэрэгэ” гардуулав

2026-07-22 09:03:17

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт идэвхтэй өрнүүлэх, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр Элчин сайд Шэнь Миньжюаньд Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г гардуулж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь монголын ард түмэн элэгсэг дотно хандаж, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамны зүгээс ямагт дэмжиж, нягт хамтран ажилласанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийллээ.


Элчин сайд Шэнь Миньжюаньд “Алтан гэрэгэ” гардуулав  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй