UBS телевиз нь цаатан түмний аж байдал, ёс заншил, өв уламжлалыг уран сайхны аргаар олон нийтэд үзүүлж, үзэгчид болон зохих түвшний хүмүүсийн анхаарлыг энэ чиглэлд хандуулахыг гол зорилгоо болгож “Содура” хэмээх уран сайхны киног бүтээжээ.
Энэ кино бол цаатан түмний ёс заншил, Монгол орны онгон байгалийг дэлхийд таниулан сурталчлах, Монгол кино урлагийг олон улсын тавцанд гаргахад хувь нэмрээ оруулах бүтээл болсон гэж уран бүтэлчид нь үзэж байна.
Уг киног бүтээх ажил хоёр жил үргэлжилсэн бөгөөд Хөвсгөлийн их тайгын дөрвөн улирлын өнгийг кино хальснаа буулгаж чадсанаараа онцлог юм. 2013 оны дөрвөн сард анхны зураг авалт эхэлж, 2014 оны гуравдугаар сард дууссан байна.
Зураг авалт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Баруун, Зүүн тайгад үргэлжилж, үзэсгэлэнт газруудыг оруулж чаджээ. Өнөөдрийн байдлаар уг тайгад 32 өрхийн 300 гаруй цаатан иргэн 1500 орчим цаа буга маллан амьдардаг аж.
Харин энэхүү кино нь энэ сарын 17-нд нээлтээ хийх бөгөөд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудаар үзэгчдийн хүртээл болно гэж тус киноны уран бүтээлчид мэдэгдэл хийлээ.
“Содура” уран сайхны кино баасан гарагт нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 2105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.