Шууд Chart

Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавх бэхжүүлэх сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа

2026-07-29 13:46:09

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон БНСУ-ын Азийн соёлын төв (ACC) хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн 2026 оны эхний сургалт БНСУ-ын Куанжу хотноо 2026 оны 07 дугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв, Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдав. Сургалтын хүрээнд соёлын өвийг цахимжуулах, зураг үүсгэгч хиймэл оюун ухаан (AI) ашиглан контент бүтээх, практик аргачлалд суралцаж, цахим удирдлагын нэгдсэн портал (GLAM 2.0)-ийн бүтэцтэй танилцан мэдлэг, туршлага солилцов. 

Тус сургалтад МҮМ-н Маркетинг, боловсрол, үзэсгэлэнгийн газрын дарга Ц.Оюунхишиг, Эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн газрын дарга З.Нинжбадгар(Ph.D), Маркетингиын менежер Б.Чингүн нар хамрагдав. Сургалтын үеэр БНСУ-н Азийн соёлын төвтэй танилцаж, тус төвийн музей, үзэсгэлэн, сан хөмрөг, театр, номын сантай танилцлаа. Сургалтыг Чоннамын Их сургуулийн эрдэмтэн багш нар заав. Уг төслийн сургалт нь онол, дадлага, туршлага судлах, контент бүтээх, технологийн мэдлэг олгож хүний нөөцийг чадавхжуулахад чиглэж байна.

Мөн төсөлд  оролцогч байгууллагуудад техник технологийн дэмжлэг үзүүлэх олон талт үйл ажиллааг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ.

Энэхүү сургалт 2026 оны 08 дугаар сард Монгол Улсад үргэлжилнэ.


Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавх бэхжүүлэх сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй