Шууд Chart

Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-07-30 09:21:22

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд өнөөдөр /2026.07.29/ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий прокурор Люсиен Вонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч албан уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар хоёр улсын цагдаа, прокурорын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер болон эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, дижитал нотлох баримтын хамгаалалт, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Мөн Монгол Улсын цагдаагийн байгууллагаас дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй талаар танилцуулж, Сингапурын Anti Scam Command төвийн туршлагад үндэслэн байгуулсан ажлын үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцуулав.

Цаашид кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа, дижитал нотлох баримтын хадгалалт, хамгаалалт зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр боллоо. 


Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй