“АРА ОПЕН-2026” тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн медальтнууд тодорно.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын барилдаанууд болох юм.
-100 кг-д олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар барилдана гэдгээрээ онцлогтой.
Тэрбээр эхний даваанд “Женко” клубийн Б.Даваажаргалтай барилдахаар оноолт таарчээ.
Түүнчлэн +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр болон Б.Тэмүүлэн, Г.Алтанбагана, улсын шинэхэн харцага Э.Мөнхжаргал, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлайжамц нарын бөхчүүд барилдахаар бүртгүүлээд байна гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээллээ.
| Өнөөдөр хүнд жингийн медальтнууд тодорно | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.