Шууд Chart

Ээжүүдийг 21 сая төгрөгөөр санхүүжүүлэв

2010-01-14 23:30:10

Орхон аймагт “Ээжүүдийн клуб” байгуулагдан үйл ажиллагаагаа эхэллээ. Уг клубыг тус аймаг дахь “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын салбар 21 сая төгрөгөөр санхүүжүүлж дэмжлэг үзүүлэв.
Мөн өрхийн 12 эмнэлэгт гарын авалга, хүүхдийн өлгий, савны иж бүрдэл, тоглоом зэрэг ээжүүдэд өгөх сургалтанд зориулсан зүйлүүдийн бэлэглэсэн байна. “Ээжүүдийн клуб” жирэмсэн, нярай хүүхдэдтэй эхчүүдэд хүүхдээ хэрхэн асрах талаар мэргэжлийн зөвлөгөөс өгөхөөс гадна тэжээллэг хоолыг гэрийн нөхцөлд яаж хийхийг сургах юм байна. Ийнхүү 20 гаруй жилийн өмнө сум бүрт байсан  “Төрөхийн өмнөх байр”  шинэ хэлбэрээр байгуулагджээ. “Ээжүүдийн клуб” хэмээх буянтай газрыг  аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, “Дэлхийн зөн” байгууллага хамтран бий болгосон байна.

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Ээжүүдийг 21 сая төгрөгөөр санхүүжүүлэв   
Үзсэн: 1448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй