Монголын рок попын түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг эмч, ажилчид болон эмнэлгүүдэд өндөр үнэ бүхий орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг хандивлахаар болжээ.
Энэхүү техник, тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг сонсогч фенүүддээ амласан ёсоороо өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29, 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд зохион байгуулсан ойн тоглолтынхоо орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр бүрдүүлсэн байна. "Хурд"-ынхан эрүүл мэндийн салбарынханд эмнэлгийн тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгч буй баяр бахдалтай мөчөө түмэн олонтойгоо хуваалцахаар энэ сарын 16-нд 11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.
Энэ дашрамд дуулгахад, 20 жилийн турш хамтдаа байж үзэгч, сонсогч, уншигч түмэнтэй нь уулзуулж байдаг эрхэм сэтгүүлчдэдээ талархлаа илэрхийлж хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд, Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд анх удаа гэгдэж буй 20 жилийн ойдоо зориулан гаргасан “Түүхэн ном”-оо бэлэг болгон гардуулах юм байна.
“Хурд” хамтлагийнхан эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хандивлана | ||
Үзсэн: 1068 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.