Шууд Chart

Тони Аббот Владимир Путинтэй "нүүр тулна"

2014-10-14 10:42:09

Австралийн Ерөнхий сайд Тони Абботт Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг долоодугаар сард Украйнд сүйрүүлсэн хэрэгтэй холбоотой асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулан уулзахаар зэхэж байна гэж мэдэгдлээ.  Амстердам-Куала Лумпур чиглэлийн MH17 нислэгийн онгоцыг Украйн зүүн хэсэг дээгүүр нисч явах үед тус онгоцыг сүйрүүлсэн бөгөөд 298 зорчигч, тэдний дунд байсан Австралийн 38 иргэн бүгд амь үрэгдсэн юм.

Энэ аймшигт халдлагыг босогчид Оросын дэмжлэгтэйгээр, Оросын нийлүүлсэн зэвсгийг ашиглан үйлдсэн гэж Абботт мэдэгдсэн талаар BBC мэдээлж байна. Харин хойд хөршийн төрийн тэргүүн ОХУ энэ хэрэгт ямар ч оролцоогүй гэж мэдэгдэж байсан юм. Абботтын хувьд ирэх 11 дүгээр сард Австралид болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путинтэй биечлэн уулзах товтой байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Тони Аббот Владимир Путинтэй "нүүр тулна"  
Үзсэн: 2347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-10-23 22:19
Яг путины онгоцыг унагалаа гээд укрианчууд буудчихсан байхаа онгоцны сэг хэсэг дээрээс нь пулёмётны сумны нүхнүүд байсан гэ малайзчууд нэг удаа хэлсэншдээ бас укрианчууд өдөр болгон онгоцны сөнөсөн газар луу аймаар дайралт хийж бөмбөгдөөд байсан гэсэн укриан арай гайгүй баймаар үм балтийн улсууд чинь баримтат киноноос харахад нацистын цагдаад элсээд өөрсдийнхөө хүмүүсийг аймаар хядсан байна лээ тэгээд тэр үед нацист болсон өвгөнөөс яагаад тэгсэн гэсэн мэдэхгүй зүгээр л алах ёстой л гэж бодсон гээд байсаншдээ
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2014-10-14 12:38
таны дэмждэг оросууд чинь украины архичин оросуудад зэвсэг өгсөнөөс онгоц унагаасан юум бишүү австрали чинь архичин оросын дэргэд өндөр хөгжилтэй юум бишүү ай
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-10-14 11:51
Путинтай уулзаж өөрийнхөө нэрийг олон улсын тавцанд гаргах гэсэн юм байхдаа мангар бацаан.Чамайг тоож нохой ч хуцахгүй дээ.

Бидэнтэй нэгдээрэй