Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрын даргаар Х.Тамирыг Засгийн газрын 2026 оны 333 дугаар тогтоолоор томиллоо.
Х.Тамир нь төрийн албанд 27 жил, үүнээс боловсролын салбарт 25 жил ажилласан туршлагатай
Улсын Багшийн Их Сургуулийг 1997 онд “Урлан техникийн багш” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, Монгол Улсын Техникийн Их Сургуульд 1999 онд “Инженер зураг зүй” магистрын зэрэг, 2003 онд “Боловсрол судлал”-ын доктор зэрэг хамгаалсан.
АЖЛЫН ТУРШЛАГА:
-1998-2000 он Монгол Улсын Их Сургууль Дадлагжигч багш
-2000-2014 он Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Зураг зүйн багш, ахлах багш, дэд профессор, тэргүүлэх профессор
-2014-2022 Боловсролын Их Сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал
-2022-2023 он Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга
-2023 он Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан
-2023-2024 он Хөдөлмөр, халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга
-2024 он Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга
-2025-2026 он Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга
-2026 оны гуравдугаар сараас Боловсролын ерөнхий газрын Багш, ажилтан байгууллагын, хөгжлийн газрын дарга
-2026 оны 5 дугаар сарын 1-ээс Боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан

| Боловсролын ерөнхий газрын даргаар Х.Тамирыг томиллоо | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.