Шууд Chart

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна

2026-08-11 11:16:04

Цахим орчинд “Согтуу хүн хаалга эвдэнэ, шөнө хэдэд ч юу ч хамаагүй ярьж орж ирж орилж чарлана! Хаалга тайлтал цөмөртөл хэдэн цагаар нүднэ эвдэнэ. Яах ёстойгоо бүр мэдэхээ байлаа шөнө бүр айдастай байна” гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 11-ний 04 цагт “Хан-уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд согтуу хүн хаалга нүдээд, эвдээд  агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.


Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй