"Bee Gees" хамтлагийн “Tribute” тоглолт буюу хүндэтгэл үзүүлэх тоглолтыг өнгөрсөн жилийн есдүгээр сард "Sweetymotion" хамтлаг, төгөлдөр хуурч Б.Чинбат, "Шар айраг" хамтлаг хамтран "Соёлын Төв өргөө"-нд хийж сонсогч, фенүүдийнхээ талархлыг хүлээсэн билээ. Тэгвэл өнгөрсөн жилийн тоглолтыг уран бүтээлчид нь бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 19-ний 19:00 цагаас "Соёлын Төв өргөө"-нд дахин ганцхан удаа тоглохоор болжээ.
Тэрбээр диско ритм, гурван хоолойн гайхамшигтай хослолоороо алдаршсан "Bee Gees" хамтлагийн бүх цаг үеийн дуунуудаас хамгийн шилдгүүд нь эгшиглэн амьд тоглогдох тус тоглолтод "Words", "How Deep Is Your Love", "Spirits Having Flown",”Night fever", "You should be dancing", "Too much Heaven" зэрэг гайхалтай уран бүтээлүүд багтжээ.
"Bee Gees" хамтлаг энэ сард тоглоно | ||
Үзсэн: 1613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.