Шууд Chart

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр “ITF Таеквон-догийн Ази тивийн аварга боллоо

2026-08-11 14:53:39

Олон улсын Таеквон-догийн холбоо буюу ITF-ийн 60 жилийн ойн хүрээнд 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 3-9-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгууллаа.

Хоёр жил тутамд шилдгүүдээ тодруулдаг тивийн хэмжээний тус тэмцээнд 32 орны 1283 тамирчин оролцож, ур чадвараа сорьсон юм.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид болон мастерын ангиллаар явагдсан бөгөөд тамирчид тулаан, хөдөлгөөнт тоот дасгал, хатуу биет хугалах, онцгой чадвар, зохиомол тулаан зэрэг төрлөөр өрсөлдсөн.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр амжилттай өрсөлдөж, ITF таеквон-догийн 2026 оны Ази тивийн аваргын алтан медаль хүртлээ. Тэрээр өөрийн үндсэн чадвар болох Хөдөлгөөнт тоот дасгал (Түль) болон мастеруудын Хатуу биет хугалах (Power Breaking), тулааны төрлүүдэд техникийн өндөр гүйцэтгэл үзүүлж, БНАСАУ болон ОХУ-ын  мастеруудыг дараалан ялж алтан медаль хүртсэн байна.


Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр “ITF Таеквон-догийн Ази тивийн аварга боллоо  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй