Шууд Chart

БНАСАУ ээлжит баллистик пуужингийн туршилтаа хийлээ

2026-08-12 09:55:35

БНАСАУ зүүн эргээсээ баллистик пуужин харвасан талаар БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ.

Пуужинг БНАСАУ-ын нийслэл Пёньян хотын ойролцоох бүсээс хөөргөсөн бөгөөд 700 орчим км зам туулж, 90 орчим км-ийн өндөрт хүрсний дараа Солонгосын хойгийн зүүн талын тэнгист буюу Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна унасан байна. Японы Батлан хамгаалах яам мөн пуужин харвасныг илрүүлсэн бөгөөд тус улсын  гэж мэдээлжээ.

Энэ нь Пёньян долоо хүрэхгүй хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа пуужингийн туршилт хийсэн тохиолдол болж байна. БНАСАУ өмнө нь наймдугаар сарын 6-нд мөн пуужин харвасан юм.

БНАСАУ-ын ээлжит пуужингийн туршилт АНУ, БНСУ жил бүр зохион байгуулдаг хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүлэх гэж буй үетэй давхцаж байна. Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болох бөгөөд БНСУ-ын 18 мянга орчим цэргийн алба хаагч оролцохоор төлөвлөжээ. Энэ удаагийн сургуулилтаар нисгэгчгүй төхөөрөмж, цахим халдлага, байршил тогтоох системийн ажиллагааг тасалдуулах оролдлого зэрэг орчин үеийн байлдааны нөхцөлд тулгарч болох аюулыг сургалтын хувилбарт тусгахаар болсон байна.

Пёньян АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг БНАСАУ-д халдан довтлоход бэлтгэж буй ажиллагаа хэмээн удаа дараа буруутгадаг. Харин Вашингтон, Сөүл уг сургуулилт нь батлан хамгаалах бэлэн байдлыг хангах зорилготой гэж мэдэгддэг.

БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба пуужин харвасантай холбогдуулан шуурхай хурал хийж, Пёньяныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаарджээ. Япон мөн БНАСАУ-ын талд эсэргүүцлээ дипломат шугамаар илэрхийлсэн байна.


БНАСАУ ээлжит баллистик пуужингийн туршилтаа хийлээ  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй