Шууд Chart

Шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл иргэдийг зөөвөрлөж байна

2014-10-14 12:17:46

Хилээр иргэдийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлд нэн тэргүүнд аюулгүй байдал хангасан, өнгө үзэмжтэй гэх шаардлагыг тавьдаг. Гэтэл Замын-Үүдийн боомтоор стандартын шаардлага хангаагүй УАЗ 469 машин иргэдийг тээвэрлэсээр олон жил болж байна. Уг нь жил гаруйн өмнө Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх шаардлага хангаагүй эдгээр тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байсан юм.

Гэтэл энэ байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй, нэг талын хаалга нь унасан, хойд тал нь онгорхой, шил цонх байхгүй зэрэг шаардлага хангаагүй авто машинаар иргэдийг тээвэрлэсэн байдал хэвээр байсаар байна. Энэ талаар Зам тээврийн яамны газрын дарга А.Мөнхболд “Одоогоор шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл, УАЗ 469 машин явж байгаа. Аажимдаа цэгцлэнэ. Ингэхдээ одооноос хилээр гарах автобусны чиглэл, урсгалыг нэмж байгаа. Яваандаа шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг зорчигч сонгох шаардлагагүй болно. Энэ маягаар зах зээлийг нь хумих бодлого барьж байгаа” гэлээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл иргэдийг зөөвөрлөж байна  
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй