Шууд Chart

Ким Чен Ун амьд байна

2014-10-14 12:44:39

Хэдхэн хоногийн өмнө ”БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг амь үрэгдсэн байж магадгүй, түүний төрсөн дүү охин нь төрийн эрх мэдлийг барьж байна” гэх мэдээлэл дэлхий дахины олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараад байсан билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлд няцаалт хийх зорилгоор Ким Чен Ун өчигдөр олны нүдэн дээр ил гарчээ. Энэ талаар тус улсын "KCNA" агентлаг мэдээлсэн байна. Мэдээнд өгүүлснээр "Их удирдагч өнгө өнгийн хавтангаар чимэглэсэн, үзэмж сайтай, шинээр баригдаж буй “Wisong” орон сууцны хорооллын барилгын ажлын явцтай танилцаад, сэтгэл нэн хангалуун байгаагаа илэрхийлсэн” гэжээ. Мөн тэрбээр улсынхаа Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн барилгын явцтай танилцсан байна.

Эргэн санахад, тэрбээр энэ сарын эхээр буюу өнгөрөгч 3-ны өдөр эхнэртэйгээ “Moranbong” хамтлагийн тоглолтыг үзсэнээсээ хойш олны өмнө гараагүй юм.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ким Чен Ун амьд байна  
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй