![](/uploads/201410/news/thumb/bbc8b8c4b2c462dd988f263c23e0fea6_x3.jpg)
Өнгөрсөн зургаадугаар сард болсон хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр Бразил улс руу томилолтоор явсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн талаар мэдээлэл гарч багагүй шуугиан дэгдээсэн.
Үүний дараа тэдгээр албан хаагчдын Бразил улс руу явсан мөнгийг өөрсдөөр нь төлүүлэх шийдвэр гарсан ч хэсэгтээ чимээгүй байсан юм. Харин энэ сард Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тус зардлыг нөхөн төлүүлсэн талаар Нийслэлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Очирбатад албан бичиг явуулсан байна.
Тус албан бичигт "Бразил улсад зохиогдсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тус улс руу томилолтоор явсан төлөөлөгчдийн зардлыг холбогдох хүмүүсээр нь төлүүлсэн болно" гэжээ.
![](/uploads/assets/image/Бразил.jpg)
Бразил явсан төлөөлөгчид мөнгөө бүрэн төлжээ | ||
Үзсэн: 2785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.