Шууд Chart

“Цагаан жим” үзэсгэлэн дэлгэгдлээ

2014-10-14 14:42:42

Залуу уран бүтээлчийн хувьд анхны бие даасан үзэсгэлэн бүр ач холбогдолтой байдаг. Тухайн уран бүтээлч өөрийн цаашдын зорилгоо тодорхойлдог, мэргэжил нэгтнүүдтэй санал бодлоо хуваалцдаг билээ. 

Тэгвэл 2010 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн сургуулийг МУЭ-ийн шагналт зураач Г.Лхагвасүрэн багштай Уран зургийн ангийг төгссөн залуу уран бүтээлч Ү.Чинзоригийг анхны бие даасан “Цагаан жим” үзэгсгэлэн “Glamour art” галлерейд нээлээ.

Тэрээр монголчуудын нүүдэлчин ахуй, Монголын хөдөө нутгийн амьдралын гоо зүйг өөрийнхөө мэдэрснээр бүтээсэн байна. Түүний “Өдөр”, “Манантай Өглөө”, “Морьд”, “Дурсамж” бүтээлүүд нь өөрийн гэсэн тодорхой өнгө аястай бөгөөд тухайн агшинг яг л тийм байсан байх гэмээр дүрсэлжээ.
 
Хэдийгээр дэлхийн урлагийн хандлага хийсвэржиж, орчин үеийн урлаг бусад салбаруудтай нийлэгжин байгаа ч үзэсгэлэнд саатсанаар Монголын хөдөө нутгийн амьдрал, нүүдлийн соёлыг тухай  Э.Чинзоригийн бүтээлүүдээр дамжуулан харах боломжтой юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Цагаан жим” үзэсгэлэн дэлгэгдлээ  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй