Шууд Chart

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр эхэллээ

2026-08-17 08:59:29

Зам тээврийн зохицуулалт, иргэн та юу мэдэх хэрэгтэй вэ?

Авто зогсоолыг түр хаана

-Нарантуул ОУХТ

-Дүнжингарав худалдааны төв

-Шинэ 100 айл худалдааны төвийн авто зогсоолыг бүрэн хаана.

Иймээс эдгээр худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаар очихоос зайлсхийж, нийтийн тээвэр ашиглах эсвэл зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг хүсье.

Зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээвэр нэвтэрнэ

-Дүнжингарав захын баруун урд уулзвараас Дүнжингаравын гудамжийг Зүүн Жанжин 1-р гудамжтай холбосон уулзвар хүртэл

-Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Өгөөмөр захын зүүн урд уулзвар хүртэл

Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Дүнжингарав захын баруун урд уулзвар хүртэл авто зам хязгаарлалттай.

Эдгээр хэсгээр хувийн автомашинтай зорчих боломж хязгаарлагдах тул иргэд ойр орчмын өөр чиглэл, нийтийн тээвэр, явган хөдөлгөөнийг сонгохыг хүсье.

Нийтийн тээврийн нэмэлт богино эргэлтийн автобусны чиглэл нэмэгдэнэ

-Офицер — Нарантуул — Дүнжингарав чиглэлд

-120 мянгат — Хоумплаза — Нарантуул — Дүнжингарав чиглэлд явна.

Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөний түр зохицуулалтад хүлээцтэй, найрсаг хандаж, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг уриалж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Нийтэлсэн: COP17 Mongolia

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр эхэллээ  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй