Шууд Chart

Э.Октябрь: "Морьдыг минь нядалсан байна" гээд малчид уйлж байлаа

2014-10-14 14:58:35

Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайлах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид өнгөрөгч 7-8-ны өдрүүдэд гарсан мал хулгайлах хэргийн эзэн холбогдогчдыг олж тогтоожээ. Энэ талаар Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Э.Октябриас тодрууллаа.

-Өнгөрөгч хэргийн талаар тодруулбал...?
-Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас хүрэн зүсмийн морь, Төв аймаг Баянцогт сумын нутгаас хул халзан, хээр, сартай хонгор  зүсмийн гурван тооны морийг Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат бүлэг этгээдүүд хулгайлсныг цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд илрүүллээ.

-Хэргийг хэдүүлээ үйлдсэн байна вэ?
-Тэд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ 03-74 УНЛ улсын дугаартай Тоёото приус 10 маркийн мөнгөлөг саарал өнгийн машин ашиглан хулгайлсан. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан эрхэлсэн тодорхой ажилгүй залуус үйлдсэн нь тогтоогдсон. Харамсалтай нь махыг нь тушаахаар бэлдсэн байсан учраас малчид уйлж байна.

-Гэмт этгээдүүдийг хаанаас баривчлав?
-Хулгайлсан адуугаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян Уулын 31-21 тоот хашаанд байрлах автомашины грашд нядлаж, махыг нь Чингэлтэй дүүргийн "Хүчит шонхор" захын нэр бүхий ченжүүдэд худалдан борлуулсан байсныг Нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагч нартай хамтран өнгөрөгч 12-ны шөнө баривчлаж, хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ талаар морьдоо алдсан малчидтай уулзаж ярилцахад "Аль хэдийнэ хэдэн адууг маань нядласан байна. Эдгээр залууст үнэхээр их гомдож байна. Би түрүү жил бас алдаж байсан. Хүүхэд байхаасаа эхлээд мал дагаж өдий зэрэгт хүрлээ. Малынхаа буянаар сайхан л амьдарч байна. Бид залуу байхаас өдий хүртэл малаа хайрлаж, хариулж ирсэн болохоос хулгайлж байсангүй ээ. Хэргийг шуурхай илрүүлж өгсөн цагдаагийн алба хаагч нартаа баярлалаа" гээд нүдэнд нь нулимс цийлэгнэж байв. Буурлын буяныг даахгүй бусдын малыг хулгайлсан эдгээр бүлэг этгээдүүд эзэнгүй малын хэд хэдэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэллээ. Харин гэмт этгээдүүдтэй уулзахад хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж хулгай хийхгүй гэсэн худал үгнээс өөр үг хэлсэнгүй ээ.

Бусдын олон жил хариулж малласан адуун сүргээс хулгайлж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залуус олширч байгаа тул малчид та бүхэн малаа хариулга маллагаатай байлгаж, сонор сэрэмжтэй байж, алдсан тохиолдолд хурдан шуурхай холбогдох албанд мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Э.Октябрь: "Морьдыг минь нядалсан байна" гээд малчид уйлж байлаа   
Үзсэн: 1553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.157.xxx [49.0.157.xxx] 2014-10-14 16:23
hersiig ni nuutslaad bh ym obog nertee ni olon niited zarlah heregtee shuu de
202.131.228.xxx [202.131.228.xxx] 2014-10-14 15:51
Увсынхан ямар их хулгайч юм бэ. Түрүүчийн ЗГ-ын үед Увс нутгийн хүү Хуульзүйн сайд хийж байхдаа нутгийнхаа хулгаруудыг хорьж загдаагүй толгойг нь илж байсны хар гай байхдаа.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-14 15:36
Голдуу увсынхан малын бүлэг хулгай хийж оруулж ирдэг нэг хэсэг ,түүнийг нь зарж борлуулдаг нэг хэсэг мэдээлэгч, хамгаалагч гэсэн сүлжээтэй шүү дээ.. одоо л сайн шалгавал их юм гарна даа...

Бидэнтэй нэгдээрэй