Монгол Улс, НҮБ-ын далбаа Монголын хөх тэнгэрт зэрэгцэн мандаж, COP17 хурал ийнхүү эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын төлөөлөл далбаа мандуулах ёслолд оролцсон.
Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл хуралдахад бэлэн болсон.
Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөл “Эх байгалиа сэргээе. итгэл найдвараа бадраая” уриан дор Монгол Улсад арав гаруй хоног чуулна.
2021 онд Монгол Улс НҮБ-д хүсэлт тавьж, СОР17 хурлыг зохион байгуулах шийдвэр 2022 онд гарсан.
| ФОТО: Монгол Улс, НҮБ-ын далбаа Монголын хөх тэнгэрт зэрэгцэн мандаж, COP17 хурал эхэллээ | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.