Шууд Chart

COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

2026-08-17 11:16:38

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд болж байгаатай холбогдуулан хуралд оролцогч, зохион байгуулагчдын аюулгүй байдлыг хангах шуурхай бүлгийн томилгоот бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна.

Болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. 

Мөн гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл оролцож байгаа тус хурал энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онгцой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна   
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй