НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 Улаанбаатар хотноо албан ёсоор эхэлж, дэлхийн 197 орны 12 мянга гаруй төлөөлөгч чуулж байна.
Бага хурлын үеэр зочид, төлөөлөгчдийн тээвэр, логистикийг тасралтгүй зохион байгуулах зорилгоор 160 автобус, 150 суудлын автомашин үйлчилгээнд ажиллаж байна.
Зам, тээвэр, логистикийн дэд хороог Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай ахалж байгаа бөгөөд тус хороо тээврийн үйлчилгээ, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний зохицуулалт, тээврийн аюулгүй байдал болон бэлэн байдлыг хариуцан ажиллаж байгаа юм.
COP17-д албан ёсоор бүртгүүлсэн болон урилгатай төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх буудал, зочид буудал, хурлын үндсэн талбайн хооронд тусгай хуваарьт автобус болон албан ёсны таксигаар тээвэрлэж байна.
Чингис хаан олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотын төв болон гол зочид буудлууд руу 24 цагийн турш тасралтгүй хуваариараар тээврийн үйлчилгээ ажиллаж байгаа аж.
Мөн зочид, төлөөлөгчдийн байрлаж буй гол зочид буудлуудаас COP17-ын Цэнхэр болон Ногоон бүс хүртэл тусгай автобус тогтсон цагийн хуваарийн дагуу үйлчилж байна.
Үүнээс гадна COP17-д оролцогчид албан ёсны такси болон хувийн автомашины үйлчилгээг Tino Super App-аар захиалах боломжтой. Тус аппликейшнээр шууд такси дуудах болон автомашины үйлчилгээг урьдчилан захиалж болох юм.
Зам, тээвэр, логистикийн дэд хороо бага хурлын турш оролцогчдыг нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр хангах чиглэлээр таван зорилт, 44 заалт бүхий төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

| COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна | ||
| Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.